>>> Танилцуулга

    “Төгс Шал” ХХК нь анх 2014 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд барилгын нийтлэг засвар үйлчилгээ болон гадаад дотоодын худалдааны салбарт бизнесийн үйл ажиллагаа явуулж байна. Бид өнөөгийн зах зээлийн нийгэмд өөрийн гэсэн өнгө төрх, байр суурьтай, улс орныхоо ирээдүйн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулахуйц үндэсний хэмжээний том компани болохын төлөө зорьж ажиллана. Манай компани орчин үеийн дэвшилтэт шинэ техник технологи, туршлагыг Монголдоо анхлан нэвтрүүлээд байгаа бөгөөд шалыг цогц системтэйгээр өнгөлж чанар маркыг сайжруулах үйл ажиллагаа явуулж байна. Мөн шал үйлдвэрлэгч компаниудын шаардлагад нийцсэн өндөр зэрэглэлийн тоног төхөөрөмжийн худалдаа, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх сургалт, зөвлөх үйлчилгээг санал болгодог.

Бидний эрхэм зорилго:

 Монголын бетон шалны хөгжлийг дэлхийн жишигт нийцүүлж Үндэсний тэргүүн компани болох.

Үнэт зүйлс:

  • Хамт олны хөгжил, дэвшил
  • Харилцагчаа хүндэтгэн дээдлэх
  • Тагс бөгөөд бүтээлч ажиллах
  • Үлгэр дууриалалын жишиг тогтоох
  • Үнэнч шударга байдлыг эрхэмлэх
  • Компанийн нэр хүнд, өмч хөрөнгийг хайрлан хамгаалах

Алсын хараа:

Ногоон хөгжилд тулгуурлан инновацид суурилсан шинэ дэвшилтэд техник технологи, туршлагыг эх орондоо нэвтрүүлэн бетон шалны хөгжилд хувь нэмэр оруулж, эрчимтэй хөгжүүлнэ.